Монгол оронд 1992 оноос тахь сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын тал дахь тахийн тоо өдгөө 500-д хүрээд байгаа. 1970-аад оны үед бүрэн устаад байсан зэрлэг адууг манайд сэргээн нутагшуулах ажилд багагүй хувь нэмэр оруулсан газрын нэг нь Чехийн Прага хотын амьтны хүрээлэн. Тус хүрээлэнгийнхэн 2010 оноос өдий хүртэл Монголд нийт 23 тахьтээвэрлэн авчирч, 19-ийг нь Говийн