Н.БАТМӨНХ Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Аав, ээжийн тал нь бөхийн удамтай. Аав нь сумынхаа наадамд барилдчихдаг нэгэн байжээ. 1997 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус суманд очиход аав нь хүүгээ уулзуулж бөх болгох талаар санал тавьсан.