2013 он гараад Афганистанд хазар монголчуудыг гадуурхан, аймаглан устгаж буй таагүй мэдээ чихэнд хүрч элгэн халуун сэтгэлт монголчуудын сэтгэлийг сэртхийлгэлээ. Афганистанаас Монголд суралцаж буй оюутан Аббас ч бас өөрсдийнхөө тухай хэвлэлийн бага хурлаар дуулгаж амжив. Ерөөс хазарууд гэж хэн бэ? Яагаад тэнд нүд үзүүрлэгдэн шоовдорлогдох болов оо? Афганы нийт хүн