Түүнд гуниг хийгээд баяр, харуусал хийгээд хатуужил, хагацал хийгээд хүлээлт, жаргал хийгээд зовлон...бүгд байсан. Сэтгэлийг нь эмтлээд байгаа гунигаа хэзээ ч тайзан дээр авч гардаггүй дуучин тэр байв. Хүүгээ хүлээсэн эцэг хүний олон жилийн хүлээлт, бэтгэрлээ хөшигний ард үлдээгээд, үзэгч сонсогчдынхоо өмнө дуу хуур болон эгшиглэж чаддаг байсан эгшигт сэтгэл, яруу