Агаарын бохирдлын 70 орчим хувийг нь гэр хорооллын жирийн зуухны яндагаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байна.  Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, Улаанбаатар