Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүргэдэй гэх ховор элементийн ордтой уул бий. Жилийн дөрвөн улиралд нутгийн иргэд сүүнийхээ дээжийг өргөн залбирсаар суудаг энэ ууланд 2000 оноос хойш уул уурхайн компаниуд эзэн суужээ. Ингэхдээ хүний гар хүрээгүй онгон дагшин хайрханыг нь оготны нүх шиг тал талаас нь сэндийчиж эхэлсэн байна. Нутгийн