Сийлэгмаа ажлаасаа оройтож гарлаа. Хаврын эл орой гудамжны хөдөлгөөн сийрэг харин орчлонгийн шороог түмэн хүн хөдөлгөж явааг илтгэх мэт шингэж буй наран доогуур өлөн цагаан тоос хөшиглөнө. Эдлэх л ёстойгоо эдэлж яваа хэний ч нүдэнд дүүрэн энэ хүүхэн гэрээдээ тэгтлээ их яараагүй ч эх хүн л болсон хойно хоёр хүү хэд минь