Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд 4 хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Өнөөдөр 17:00 цагийн үед Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн