Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди харьяатын тухай шинэ хуулийг зөвтгөөд, өргөн хүрээг хамарсан олон жагсаал үүссэнд сөрөг хүчнийхнийг буруутгажээ. Энэтхэгийн парламент харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын эхээр баталсан бөгөөд үүнд Пакистан, Бангладеш, Афганистанаас дүрвэсэн цагаачдад иргэншил олгох талаар тусгасан боловч Лалын шашинтнуудыг орхигдуулсан ажээ. Энэхүү хууль