Сүнсний баярын үеэр амттан цуглуулж явсан хүүхдийн сагснаас хар тамхитай чихэр илэрсэн хэргийг Канадын Колдбрук хотын цагдаа нар шалгаж байна. Баярын уламжлал ёсоор хөршүүдийнхээ гэрээр дайрч, амттан цуглуулж явах үеэр нэгэн хүүхэд ийм чихэр авсан байна. Хар тамхины агууламжтай чихэр байсныг түүний эцэг эх чихрийн цаасан дээрх тэмдэглэгээнээс олж харсан байна.