Нийслэлд шийдвэл зохих олон асуудлын нэг нь оршуулгын газар гэдэгтэй санал зөрөх хүн бараг үгүй биз ээ. Хүн амын нягтаршил хэрээс хэтэрч, нийслэлийн чиглэсэн их нүүдлийн уршгаар “чимээгүй хот”-той хаяа дэрлэн, хашаа хатгаж амьдарч буй хүмүүс  олшрох болжээ. Хүүхдүүд  шарилын чулуун дээр тоглож томчууд нь түүн дээгүүр гишгэлэн буйг хараад гайхах нь