Төв цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, дөрвөн иргэн амиа алдаж, найман хүн хордсон харамсалтай хэрэг уржигдар гарсан билээ. Ослын газарт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд хийнд хордсон иргэд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Өчигдрийн байдлаар хийнд хордсон иргэдийн биеийн байдал тогтворжиж сайжирч байгаа талаар албаны эх сурвалж