Монголын урлагийн ертөнцөд нэгэн цонх нээгдсэн нь хип хоп урлаг байлаа. Энэ дэлхийн урлагийн анхны шанг эх орондоо татсан хамтлаг бол Хар тас. Тус хамт­лагийн  хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцас­лалт имиж нь 1990-ээд оны эхэн үеийн залуусын шүтээн болж байлаа. Хэрвээ тэд байгаагүй бол ХИП ХОП гэх энэ урсгал өдгөө манай улсад ямархуу хөгжилтэй байхыг хэн ч таашгүй.