Хондурасын 100 гаруй иргэнийг албадан нутаг буцаасан тухай Мексикийн Цагаачлалын алба мэдээлжээ. Тус албанаас мэдээлснээр, Мексикт түр байх журмыг зөрчсөнтэй холбоотойгоор 104 иргэнийг албадан нутаг буцаажээ. Хондурас улсын эдгээр цагаачийг Веракрус мужаас нисэх онгоцоор нутагт нь буцаасан байна. Төв Америкийн орнуудын цагаачид өнгөрсөн оны намраас эхлэн Мексикийн нутгаар дамжин АНУ-ыг зорих больсон билээ.