Өдрөөс өдөрт өр өвтгөм, сэтгэл эмзэглэм асуудал гарах юм. Ялангуяа бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг гарсаар байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас илүүтэй золгүй байдлаар хүүхдүүд маань амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох аюулд өртөөд байна. Хүүхдийн эрх алхам тутамдаа хөндөгдөж, зөрчигдсөөр байна. Үндсэн хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх, хамгаалуулах, сурч боловсрох,