Хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол



