Улаанбаатар хотын ирэх оны төсвийг энэ сарын 4-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Төсвийн орлогын 80 орчим хувийг татвараас бүрдүүлэх бөгөөд үүний дийлэнх хувийг хүн амын