Монгол Улсын иргэд гадаад улсад аялах, зорчих, ажиллаж амьдрах явдал нэмэгдэж байгаа энэ үед гадаад улсад гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох байдал ихсэх хандлагатай байна. Ялангуяа гадаад улсад гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээх нь өөрийн нэр төр, ахуй амьдралдаа хар толбо бий болгож байгаагаас гадна улс орныхоо нэр хүндийг