Долоо хоногийн өмнө Монгол нэг доргиод авав. Төмөр замын царигийг тойрсон хэрүүлд “100 чухал сэдэв” захиалгат нэвтрүүлэг генетикийн будаг нэмж орхисноор эх оронч, хятадын эсрэг үзэл сэргэн аслаа. Цахим ертөнцөд дүрэлзсэн үзэн ядалтын түймэр Монголыг дор нь хуйхлав. Баки баки эх орончид монголчууд, гадаадуудад заналхийлэх нь хэрээс хэтрэв. Эцэст нь аав