Хэллоуны баяр болоход цөөн хоног үлдлээ. Жил бүр энэ баярыг аймшгийн кино үзэж ‘тэмдэглэдэг’ хүмүүст зориулж энэ жил үзэж болох киноны жагсаалт гаргалаа. Юун түрүүнд та ямар төрлийн аймшигт илүү дуртай болохоо тодорхойлж, доорх бүтээлүүдээс сонгоорой. Чөтгөр шүглэсэн байшин Буг чөтгөр шүглэсэн байшинд өрнөх үйл явдал бол аймшгийн киноны хамгийн сонгодог сэдэв.