Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Багануурын нүүрс борлуулах 80-р цэг”-т энэ сарын тавны бямба гарагт өглөөний 10 цагийн үед очив. Хаяг бүхий цэнхэр тугтай 980 тоот хашааны хаалгыг цохиход нохой нь хуцаж эзэндээ чимээ өгөв бололтой 50 орчим насны эмэгтэй “Өчигдөр ирсэн нь дууссан, хүмүүсийн захисан нүүрс л үлдсэн” гэсээр