Нийслэлийн Налайх дүүргийн зүүн өмнөх гүвээг давангуут давхарлан өрсөн урт урт тоосгонуудыг нэлэнхүйд нь хар гялгар юмаар хучсан дүр зураг угтана. Энэ бол тус дүүрэг дэх тоосгоны үйлдвэрүүдийн ерөнхий төрх юм. Одоогоор Налайхад 23 тоосгоны, нэг цементний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тамгын газрын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатарын хэлснээр