Хүнс, тэжээлийн дэмжлэгийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх журам баталлаа
Шадар сайд өчигдөр /2020.12.16/ тушаал гаргаж “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг баталлаа.
Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм.



