Айл гэрийн гал голомт, үр үндэс залгамжлах хүүхэд төрөхийг монголчууд "хүн заяавал хүнс заяана" хэмээн ихэд бэлгэшээн гэр бүлийн амьдралд тохиолдсон онцгой тэмдэглэлт үйл явдал болгон ёсолдог бөгөөд түүнийг хүүхдийн угаалга гэж нэрлэдэг. Хүүхэд угаах ёслол бол эрдэнэт хүний биеийг олж орчлон дээр төрсөн гэр бүлийн шинэ гишүүн, төр улсынхаа бяцхан