Хүүхдийн тэтгэлгээ 3 сар төлөөгүй тохиолдолд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлснээр: Тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэмээжээ.
УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн



