Жил бүр болдог Дэлхийн хөдөлгөөнт холбооны их хурал 24-нд Испаний Барселонд нээлтээ хийв. 4 хоног үргэлжлэх уг хуралд дэлхийн 1700 гаруй аж ахуйн нэгж оролцож, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио дэлгэн үзүүлэх юм. Хятад улсаас 100 шахам аж ахуйн нэгж оролцож байна. Энэ оны хурал нь "Ирээдүйгээ бүтээе" уриан дор болж байна.