Цагаан сар бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амарыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж хөөргөө зөрүүлж -Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? -Таны бие лагшин тунгалаг уу? -Даага далантай, бяруу булчинтай, Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу? хэмээн хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг. Монголын