БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Бүх Хятадын пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Муж, мужийн аваргууд өрсөлддөг энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин, дэлхийн хошой аварга, ОУХМ Х.Угтахбаяр оролцож, хоёрдугаар байранд шалгарлаа. Тэрээр фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ-ын Power warrior компанийн нэр дээр өрсөлдсөнөөрөө Монголын