Анхны цас намар эрт дарчихав. Шал ногооноороо халуун сөлөн дээр унасан намрын сэвсгэр цас дорхноо хайлж, газраас ялимгүй явган уур савсана. Халуун зунаараа дан даавуу бүрээстэй тарвалзаж байсан айлууд анхны цасанд цочирдон даарч, гал өрдөж, зууханд дүүгэх гал зунжин хургасан бам чийгийг хөөж, гэр дотор нилэнхүйдээ бүлээсэж, сайхан үнэр ханхлах