Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж залуусын хайр дурлалын улирал эхэлж байна. Хос хосоороо хоёр гараа хөтлөлцөөд хотын гудмаар алхах залуусыг харахад сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм. Нийслэл Улаанбаатар маань өнгөө засч, зүлэг, мод  нь ногоорч, өнгө алгалсан цэцгээр гоёж, цонхоо онгойлгоход хамар шархирам ногооны үнэр ханхалах зуны улирал үнэхээр