Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Хилийн боомтын тухай” хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хуулиар түүний үйлчлэх хүрээг нарийн зохицуулсны зэрэгцээ төрөөс боомтын талаар баримтлах зарчмыг тодорхойлж, боомтын бүсийг хэрхэн тогтоох, ямар хэсгээс бүрдэх, боомтын төрөл, горим, зэрэглэл ямар байх, ажиллах цагийн хуваарийг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг зохицуулжээ. Мөн боомтын дэд бүтэц, барилга