Б.ЭНХТУУЛ
Энэ жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсон. Засгийн газраас энэ ажилд зориулан үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 23 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэтэл энэ ажлыг орон нутгийн оёдлын үйлдвэрүүдэд хүртээмжтэй бус байдлаар хуваарилж, цөөн тооны компани, хэдэн хүний бизнесийг дэмжиж байгаад зарим хүн шүүмжлэлтэй хандаж