Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедиц ОХУ-ын Буриад Улсын Түнхэний аймгийн нутаг, Зүүн Саяны нурууны Баруун Хандгайт уулын хормойд орших “Чингисийн ширээ” хэмээх байгалийн дурсгалт газартай танилцаж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Судалгааны багийн гишүүд уг дурсгалт газрын тухай тэмдэглэсэн аман зохиол, зан үйл, сурвалж