Сонгодог бүжгийн хаад, хатдыг бэлтгэж урлагийн их тайзнаа гаргаж, алдрын оргил руу хөтөлсөн энэ эрхмийг зарим хүн эчнээ танихаас бус тэр бүр зүс үзэж байгаагүй биз. Учир нь Монгол Улсын гавьяат багш, Монголын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, бүжигчин Ч.Жаргалсайхан тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, олны өмнө гардаггүй нэгэн.