Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар улсын Ерөнхийлөгч  Янош Адерт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж, санал солилцсоноо хэллээ.