Халдварын голомтын гадна эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон Испани сувилагч эдгэрчээ. Испанийн Засгийн газраас мэдээлснээр 44 настай Тереза Ромеро сувилагчид хийсэн сүүлийн хоёр шинжилгээгээр эбола вирус илрээгүй тул халдвараас ангижирсан гэж үзжээ. Түүнийг эбола вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеттэй серумээр эмчилгээ хийж байсан гэнэ. Тереза Ромеро эбола вирусээр