Сар шинийн баяр нижгэр болж өнгөрлөө. Л. Гүндалайн “Хит дуу”, гурав болон дөрөвдэх ерөнхийлөгчийн “Хөөрөг зөрүүлэх мөч” гээд цагаан сарын ярианы сэдэв ч чамгүй байв. Яриан дунд бас нэг “Эксель” машины тухай яриа айргийн тав хавьцаа цохиж явна. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж. Амарсанаа гэгч цамаан нөхөр эксель унахгүй гэж хэлснээс