Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт/03.23/ Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан. Тэрбээр жуух бичгийг гардуулан өгөхдөө “АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн