Дэлхийд алдартай “Time” сэтгүүл нийгмийн сүлжээнд нүүрээ нууж бусдыг доромжлон, заналхийлдэг “интернэт троллчид”-ын тухай хөндлөө. Сэтгэл зүйчид интернэт орчинд хэт донтсон, тухайн орчноос өөр амьд харилцаанд орших чадамжгүй болсон хүмүүсийг нэр, зургаа нууж бусдыг доог тохуу хийх синдромд өртдөг болохыг судалгаагаар батлаад байгаа. Тэд яваандаа энэхүү зуршлаа “мэргэшил” болгохын сацуу, ижил