Ханиад, томуугийн дэгдэлт эхлэхтэй зэрэгцэн эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгддэг. Тэр дундаа эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо энгийн үеийнхээс 2 дахин өсдөг юм. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний хүртээмж, орны хүрэлцээний асуудал иргэдэд хүндрэл учруулсаар байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд арваннэгдүгээр сарын ачаалал харьцангуй бага байсан ч сүүлийн өдрүүдэд цаг