Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ.  Айлчлалын хүрээнд сайд Мотэги Тошимицү  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.01 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн