"Уудам Монгол" ахлах сургуулийн зарим сурагч хоолны хордлого авч, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгдсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний хариуг өнөөдөр мэдээллээ. "Уудам Монгол эдүкэйшн" сургуулийн сурагчдын үдийн хоолыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан. Тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол