Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулав. Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайрууд болон Туул, Сэлбэ,