АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнуудад хандан газрын тосны үнийг хямдруулахыг уриалсны дараа газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өнөөдөр өглөөнөөс буурч эхэлжээ. Тухайлбал, 9 дүгээр сард худалдах Брент маркийн газрын тосны фьючерс арилжааны үнэ 0,7 хувиар буурч, нэг баррель нь 77,69 ам.доллар болсон