Дэмбээ их талд тарлантан хөхрөх Оорцогийн хэдэн өндрийн барааг харж, гулалзтал алхаж явсан тэмээнийхээ бурантгийг татасхийв. “ одоо болсон байлгүй. Нутгийн дээс алхаад хэдэн саахалт явчихав даа” гэж бодов. Тэгээд тэмээгээ сөглөн хэвтүүлж, урд бөхөд нь өлгөсөн хурганы уутыг авч, улаан замаас холдон хэдэн сөөсийсөн цагаан дэрсний дэргэд уутныхаа амийг яран,