Аливаа нийтийг хамарсан их сорилт, бэрхшээл, их баяр эргээд нийтийн дунд мөрдөгддөг хэм хэмжээ, хууль, соёлын зарим агуулгаа эргэн нягтлах, шүүх, цэгнэн өөрчлөх боломжийг олгож, шаарддаг. Тиймээс ч бид короновирусын тахалын тархалтын эмзэг ийм үед эргээд өөрсдийнхөө амьдралын хэв маягийг, тухайлбал өдөр тутмын мэндчилгээнээс авхуулаад өнөөдөр Монгол ген гэж юу