Плейоффт шалгарах магадлал тун өндөр болоод байгаа Брүүклин Нетс баг довтлогч Өрл Кларкийг авч үлдэхээр шийдэж түүнтэй хоёр жилийн гэрээ байгуулж байгаа болохыг эх сурвалж мэдээлсэн байна. 27 настай довтлогч 3-р сарын 27-нд 10 өдрийн гэрээ хийн Брүүклинд тоглохоор ирж байсан юм. Улмаар богино гэрээний хугацаандаа таван тоглолтонд оролцож, 4.4 оноо