Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэн, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбааг өргөн барьж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр