Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв
Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Таван толгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараахаар болсон. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй.
Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм.
- Categories: Компани, Уул уурхай (3)



