Их хүрээг анхлан байгуулахдаа “Цэнгэлт” хэмээх билэгтэй сайхан нэртэй уулын энгэрт байгуулсан гэх боловч зарим эрдэмтдийн бичсэнээр энэ ууланд чингэл хэмээх ховор ургамал ургадаг учир Чингэлтэй гэж олноо нэршсэн гэж үздэг. Энэ уул өмнө талдаа Салхит, Хайлааст, Хайст баруун талдаа Баянцагаан, Сант, ар талдаа Ар, Өвөр Гүнт, Хожуултын даваа, зүүн талдаа